• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Маш их анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-03-15 10:00:47

      11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 14-ний өдөр Бээжинд ажлаа хаасан байна. Гадаад орны хэвлэл мэдээллийнхэн чуулганы хаалтыг мэдээлсний зэрэгцээ ерөнхий сайд Вэнь Жябаогын хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэнд маш их анхаарал хандуулж байна.

     Франц Пересс агентлагийн мэдээлэлд тэмдэглэхдээ, Хаалтын хуралдаанаар 2010 оны төсвийн төслийг санал оруулан баталсан байна, уг төсөлд эм эмнэлэг, боловсрол болон баталгаатай чанартай орон сууцны зардлыг цаашид нэмэгдүүлэхийг онцолсон байна гэжээ.

     АР агентлагийн мэдээлэлд тэмдэглэхдээ, Вэнь Жябао 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: эдийн засгийн гол гол салбарын ажилгүйдлийн хэмжээ өндөр хэвээр байгаа болохоор, банк санхүүгийн системийн эрсдэл байсаар байна. Дэлхийн эдийн засаг хоёрдох удаа хямралд хүрэх боломж оршиж байна гэж хэлсэн юм. Хятадын эдийн засгийн байдлын тухай Вэнь Жябао ярихдаа: Хятадын цөөн бус аж ахуйн нэгжийн эрхлэлтийн байдалд үндсэн өөрчлөлт гараагүй, мөн бодлогын дэмжлэгт түших шаардлагатай байна гэж хэлсэн юм гэжээ.

     "Дойче пресс" агентлаг тэмдэглэхдээ, Вэнь Жябао хэвлэлийн бага хурал дээр албадах аргаар юаний ханшийг түргэн өсгөхийг эсэргүүцсэн байна. Вэнь Жябао хэлэхдээ, нэг орны мөнгөний ханшны бүрэлдэх нь тэр орны эдийн засгаас хамаарах юм. Хятад улс юанийн ханшны бүрэлдэх механзимийн өөрчлөлтийг цаашид ахиулж, юанийн ханш зүй зохистой тогтвортой байхыг хэвээр байлгах болно гэж хэлсэн юм гэжээ.

     Японы "Киодо" агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, юанийг дор үнэлж байна гэсэн хэллэгийг Вэнь Жябао эсэргүүцэж, харилцан зэмлэх нь аль нэгэн орны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн бөгөөд эдийн засаг дахин хямралд хүрч болзошгүй гэж сэрэмжлүүлсэн гэжээ.

     "Reuters" агентлагийн тоймд тэмдэглэхдээ, Хятад улс юанийн ханшийг бүрэлдүүлэх механизмд бие даан өөрчлөлт хийх үйл явцыг үргэлжлэн баримтална, гадаадынхан энэ асуудал дээр Хятад улсад дарамт үзүүлэх нь юанийн ханшны өөрчлөлт хийхэд ашиггүй юм гэж Вэнь Жябао хэвлэлийн бага хурал дээр онцолсон байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе