• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлчилгээний хэлбэрийн засгийн газар байгуулан нийгмийн шударга байдлыг ахиулна

CRI       (GMT+08:00) 2010-03-16 17:03:59

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао саяхан БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр, засгийн газрын ажлын тайлан хийхдээ, ардын таалалд нийцсэн үйлчилгээний хэлбэрийн засгийн газар байгуулахаар чармайна гэж хэлсэн байна. Холбогдох мэргэжилтэн тус радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, засгийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ард иргэдийн улс төр, эдийн засгийн зэрэг эрхийг баталгаажуулахын зэрэгцээ эрхээ нарны гэрэл гэгээнд хэрэгжүүлж, нийгмийн шударга байдлыг ахиулахаар байгааг энэ нь харууллаа гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа тэмдэглэхдээ, эрх үүргийг өөрчлөхөөр гол болгон, засаг захиргааны удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, үйлчилгээний хэлбэрийн засгийн газар байгуулахыг ихээр ахиулна гэжээ. ХКН-ын төв хорооны дэргэдэх намын сургуулийн улс төр, хуулийн салбарын профессор хатагтай Линь Жэ хэлэхдээ, үйлчилгээний хэлбэрийн засгийн газар байгуулахыг онцолж байгаа нь ард иргэдийг гол болгох үзэл баримталж байгааг харуулан, олон нийтийн үйлчилгээнд засгийн газар идэвх санаачлагатай хандаж байгааг харуулж байгаа юм. Энэ нь ард иргэдийн төрөл бүрийн эрхээ үр ашигтай хэрэгжүүлэхэд нөхцөл боломж хангалаа гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      "Жишээлбэл улс төрийн талаар, ард иргэдийн улс төрт эмх дараатай оролцохыг аажмаар өргөтгөж, ард иргэдийн улс төрийн эрх, улс төрд оролцох эрхийг батална. Эдийн засгийн талаар, ардын амьдралын төвшинг аажмаар дээшлүүлэн, ард түмний эд хөрөнгийн эрхийг баталж, ардын амьдралыг баяжуулан, ядуу байдлыг арилгана" гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа цааш нь тэмдэглэхдээ, төрөл бүрийн зах зээлүүдэд хөгжлийн шударга орчин буй болгож өгөхөөр чармайж, нийгмийн төв шударга байдлыг хамгаална гэжээ. Профессор Линь Жэ хэлэхдээ, олон нийтийн үйлчилгээг цаашдаа улам тэнцвэртэй болгохоор байгааг энэ нь харуулсан бөгөөд нэн ч эмзэг бүлгийг тэтгэх үйл ажиллагааг цаашдаа улам гүнзгийрүүлэхээр байгааг харууллаа гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     "Хүн хүний хоорондох зөрөөг арилгасан нөхцөлд, нийгэм сая шударга, төв голч байдалд орох болно. Гэвч хуулиар баталсан эрхийг бодит эрх болгоход бас эх баялаг шаардлагатай байдаг. Үүнд хувь хүнд нийгмийн тусламж хэрэгцээтэй юм. Сүүлийн жилүүдэд, өөрчлөлтийн их урсгал дунд бид амьдрал ядуу айлын үр хүүхдийг тэтгэн сургуульд нь үргэлжлэн суралцуулах хүслэн төсөл, ажлаар дахин хангах төсөл, ядуу айлын эмэгтэй хүүхдийг тэтгэн сургуульд нь үргэлжлэн суралцуулах хаврын цоморлог төсөл, баруун бүсийг эхээр нээж хөгжүүлэх зэргийн олон арга хэмжээ төсөл хэрэгжүүлсэн нь бүр эмзэг бүлгийг идэвхтэй тэтгэн дэмжих үзэл санааг харуулсан юм" гэжээ.

      Холбогдох тоймд заахдаа, өнөө Хятадын зарим нутгийн захиргаа төсөл хэрэгжүүлэх, болзол зарлан хөрөнгө оруулалт татах зэрэгт хэтэрхий хүч тавьж байгаагаас болж, засгийн газрын эх баялаг нь төрийн өмчийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалт руу түлхүү явж, олон нийтийн үйлчилгээний санхүүжүүлэлт, хөрөнгө мөнгөний хангамж хүрэлцээ муутай байгаа бөгөөд маш тэнцүүргүй байна. Алсын харалтаар авч үзвэл, эдээр нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд бүр ашиггүй юм. Засгийн газрын нийт зардалд эзлэх олон нийтийн үйлчилгээний зардлын хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлж, хоцрогдож байгаа нутаг район болон хөдөө тосгоны олон нийтийн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оршин суугчдын хэрэглээг идэвхжүүлсэн нөхцөлд сая орон нутаг, цаашлаад улс орны эдийн засгийг урт удаан хөгжүүлж чадна гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа онцлон тэмдэглэхдээ, засгийн газрын эрхээ хэрэгжүүлэх хүч чадал болон олон нийтийн итгэлийн эрч хүчийг нэмэгдүүлэхээр чармайна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе