• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах хуулийн хэрэгжилтэд шалгалт хийх ажил албан ёсоор эхлэв

CRI       (GMT+08:00) 2010-03-17 15:29:54

       Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны Эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах хуулийн хэрэгжилтэд шалгалт хийх хэсгийн анхдугаар бүгд хурал 17-ны өдөр Бээжинд хуралдаж, Эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах хуулийн хэрэгжилтэд шалгалт хийх ажлыг албан ёсоор эхлүүлжээ.

      Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө тэмдэглэхдээ, энэ удаа хууль хэрэгжилтэд шалгалт хийхдээ олон давхаргын эмэгтэйчүүдийн адил бус ашиг сонирхлын талаарх хүсэлтийг онцлон анхаарч, эмэгтэйчүүдийн хөгжил болон эрх ашгийг баталгаажуулахыг боогдуулж буй зарим гол асуудлыг зохицуулж, хяналт шалгалтыг үр дүнд хүргэхээр чармайх хэрэгтэй гэжээ.

      Хятад улс 2005 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулсан юм. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жяньгүө хэлэхдээ, таван жилийн турш, уг хууль нь эмэгтэйчүүдийн олон салбар дахь хууль ёсны эрх ашгийг нэн хүчтэй баталгаажуулах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч жинхэнэ хуулийн талаарх эрх тэгшээс бодит амьдралд эрх тэгш байхыг биелүүлэхэд бас үлэмжхэн ажил хийх хэрэгтэй байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе