• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Австралийн парламентын дарга Төвдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-03-18 09:56:59

     Австралийн холбооны парламентын сенатын дарга Жон Хогг болон доод танхимын дарга Харри Женкинс нар 17-ны үдээс хойш нийслэл Канберра дахь парламентын байрандаа БХАТИХ-ын гишүүн, ТӨЗР-ны АТИХ-ын байнгын хорооны дарга Шянба пинцүө тэргүүтэй БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчдийг хамтаар хүлээн авч уулзжээ.

     Шянба пинцүө хэлэхдээ, энэ удаагийн айлчлал болон уулзалтаар дамжуулан, парламентын харилцаа холбоонд шинэ хүч сэлбэн, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Төвдийн асуудал Хятадын гол ашиг сонирхолтой холбогдож байгаа юм. Бид болон Далай лам хоорондын зөрчил нь үндэстний асуудал биш, шашны асуудал биш, түүнчлэн хүний эрхийн асуудал биш, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудал юм. Хятадын анхаарч буй асуудлыг ойлгон хүндэтгэж, Төвдтэй холбоотой асуудлуудыг цаашид зүй зохистой зохицуулахыг Австралид хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе