• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улс Хятадад адууны мах гаргав

CRI       (GMT+08:00) 2010-03-18 16:29:05

      Монгол Улсаас Хятадад гаргасан 50 мянган ам. долларын үнэ бүхий 20 тонн адууны мах Эрээний авто замын боомтоор орж ирлээ. Энэ бол Монгол Улс анх удаагаа Хятадад адууны мах гаргаж байгаа болно.

     Хятад улс адууны махыг хоолонд хэрэглээд 5000 гаруй жил болж байна. Адууны мах нь уураг ихтэй, өөх багатай бөгөөд төмөр зэрэг олон төрлийн эрдсийн бүрэлдэхүүнтэй, хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, холестринийг хайлуулж, судасны хатуурлаас сэргийлэх ээрэг эмчилгээний үр ашигтай юм байна.

     8000 тонн адууны мах импортлохыг Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн үндэсний ерөнхий газар өргөдөл өгсөн хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрсөн учраас Монголоос их хэмжээний адууны мах Хятадад орж ирэх боломж нээгдсэн юм байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе