|
|
||
Хятадын аялал жуулчлалын салбар 18-ны өдөр Шанхайд дэлхийн яармагийг угтан, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх сарын арга хэмжээ эхлүүлэв. Үүгээрээ дэлхийн яармагийн аялал жуулчлалын газруудын үйлчилгээний чанарыг дээшлүүлж, гадаадын жуулчдын дэлхийн яармагтай танилцан, аялан жуулчлахад сайн сайхан орчин ахуй буй болгож өгөх гэсэн болно.
Энэ удаагийн арга хэмжээ нь Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын Газрын зохион явуулж байгаа "Дэлхийн яармагийн аялал жуулчлалын жил" -ийн нэг чухал арга хэмжээ юм. Энэ нь "Хот, амьдралыг улам сайн болгоно. Аялал жуулчлал, дэлхийн яармагийг улам гайхамшигтай болгоно" гэсэн уриан дор зохиогдож байна.
Дэлхийн яармагийн аялал жуулчлалын районы төлөөлөгч Шанхай хотын шинжлэх ухаан техникийн ордны дарга Ван Шяо мин хэлэхдээ, өнөө Шанхай хотын шинжлэх ухаан техникийн ордон, дэлхийн яармагийн хүрээлэнгээс гаднах аялал жуулчлалын шилдэг төслүүд зохиож, "дэлхийн яармагт оролцон, дэлхийн яармагт үйлчлэх" ажлуудаа чармайн хийж байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |