|
|
||
"Шанхай 2010" дэлхийн яармагийн үеэрх жуулчлалыг танилцуулах арга хэмжээ 18-ны өдөр Парисын Версалийн үзэсгэлэнгийн ордонд болов.
Хятадын Аялал жуулчлалын Үндэсний газраас Парист суугаа албаны дарга Шюе Гүйфэн хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн үеэр жуулчлалын эрч хүчнээ нэмэгдүүлэхийн тулд, Хятадын Аялал жуулчлалын Үндэсний газраас энэ оны гуравдугаар сараас "дэлхийн 100 хотод дэлхийн яармагийн жуулчлалыг танилцуулах сар"-ын арга хэмжээ өрнүүлсэн юм. 18-ны өдрийн танилцуулсан арга хэмжээ бол тус сарын арга хэмжээний Парисын чухал нэгэн арга хэмжээ болно гэсэн байна. Энэ цаг боломжийг ашиглан дэлхийн яармагийн жуулчлалын нөлөөг улам өргөтгөхийг хүсэж байна гэж Шюе Гүйфэн мөн хэлсэн байна.
Шанхайн дэлхийн яармагийн жуулчлалын Парис дахь танилцуулах арга хэмжээг Хятадын Аялал жуулчлалын Үндэсний газраас Парист суугаа алба, Шанхайн дэлхийн яармагийн ажил эрхэлсэн газар болон Дорнодын Агаарын тээврийн компанийн Парисын талын ажил хариуцсан газар, тэрчлэн Франц, Хятадын 10 гаруй аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулав./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |