• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын монгол сургууль Монгол улсын Дархан-Уул аймгийн боловсролын салбартай найрсаг харилцаагаа эрчимжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2010-03-19 11:35:36

      Монгол улсын Дархан-Уул аймгийн "Алтан" дамжааны төвийн захирал Отгонбаяр болон Дархан-Уул аймгийн соёл сургалтын төвийн дарга Батжаргал тэргүүтэй 88 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Эрээн хотын монгол сургуульд зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус аймгийн боловсролын газар, сургууль цэцэрлэгүүдийн дарга нар, англи хэлний багш нар, телевизийн сэтгүүлчид багтжээ. Төлөөлөгчид Эрээн хотын монгол сургуультай нарийн танилцжээ.

      "Алтан" дамжааны төв, Эрээн хотын монгол сургуулийн хамтран зохион байгуулсан Англи-Хятад хос хэлний сургалт саяхан албан ёсоор хичээлээ эхэллээ. Дархан-Уул аймгийн англи хэлний 41 багш сургалтад оролцлоо./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе