|
|
||
18-ний өдөр Парисын олон улсын аялал жуулчлалын яармагт Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн тавцан гаргасны дараа, Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажлын ахицыг танилцуулах зорилготой " дэлхийн яармагийн шөнө" гэсэн үйл ажиллагаа 19-ний орой Парист болов.
Шанхайн дэлхийн яармагийн ажил хэргийг зохицуулах газар мөн 19-ний өдөр зохиосон " дэлхийн яармагийн шөнө" гэсэн үйл ажиллагаанд Парисыг Дэлхийн яармагийн Европын тасалбарын төвийн нэг болгохоор мэдэгдсэн байна. Шанхайгаас тусгайлан Парист тасалбарын үйлчилгээний ажлыг танилцуулахаар хүрэлцэн ирсэн Шанхайн дэлхийн яармагийн үйл хэргийг зохицуулах газрын тасалбарын үйлчилгээний төвийн орлогч эрхлэгч хатагтай Жао Лэй Дэлхийн яармагийн тасалбар зарсан байдлыг дөхөм танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ: дэлхийн яармагтай танилцах хүмүүсийн нийт тоо 70 сая орчим хүрэх төлөвтэй байна. Үүнд хилийн чанадад байгаа үзэн танилцагчдын тооны талаар төсөөлөл хийсэн, бараг 5% орчимд хүрч, 3 сая 500 мянгаас 4 сая хүний хооронд байж таарна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |