Эрээний гаалийн татварын хэмжээ 500 сая юаниас давжээ
CRI (GMT+08:00) 2010-03-22 15:32:10
2010 оны гуравдугаар сарын есний өдрийн байдлаар, Эрээний гаалийн татварын хэмжээ 510 сая юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 123.3 хувь гаруйгаар өссөн байна. Үүнд импортын татварын нэмэгдэл өртөг 408 сая 846 мянга 80 юаньд хүрч, хэрэглээний татвар 74 сая 419 мянга 600 юаньд хүрсэн ба импорт экспортын гаалийн татвар 27 сая 89 мянга 500 юаньд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар, Эрээн хотын эхний хэдэд жагсаагдаж буй татварын бүтээгдэхүүнд зэсийн хайлш, машин механизмыг тослох тос, модон материал, хүдрийн хайлш, цайрын хайлш зэрэг байна. \Номин орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл