• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад оржээ

CRI       (GMT+08:00) 2010-03-22 18:11:57

     Эрээн хотын "Сайн ус" нисэх онгоцны буудал нь энэ оны хоёрдугаар сард албан ёсоор ашиглалтад орсон юм. Тэр нь Эрээн хотоос зүүн өмнө 27 километрт, хилийн шугамаас 32 километрийн зайтай байрладаг. Эрээн хотын нисэх онгоцны буудлыг Хятадын дотоодын онгоцны буудлын 4С зэрэглэлийн стандартын дагуу байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь 257 сая юань зарцуулжээ. 2008 оны 6-р сараас байгуулж эхлэн, 2009 оны 10-р сарын 18-ны өдөр дууссан байна.

     Эрээн хотын нисэх онгоцны буудал нь Эрээн хотоос Бээжин, Эрээн хотоос Хөххот хүрэх нислэгийн шугамыг нээсэн бөгөөд хойшид Шанхай, Шэньжэнь хүрэх нислэгийн шугамыг ажиллуулах болно. Мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар, ОХУ-ын Алс Дорнодын олон улсын нислэгийн шугамыг нээхээр төлөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе