|
|
||
"2010 дэлхийн яармагаар-аялал жуулчлалын том бүхээг тэрэг " 22-ны өдөр Ань Хүй мужийн Хэ Фэй хотод хүрч, Шанхай, Жянсү, Ань Хүй зэрэг газраас ирсэн жуулчлалын компанийн ажилтнууд дэлхийн яармагийн аялал жуулчлалыг сурталчлан таниулсан байна.
Шанхайн дэлхийн яармагийн үйл хэргийг зохицуулах газрын ажилтан Линь Юемин танилцуулж хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг тодорхой онцлог бүхий ордон талбайгаар дэлхийн тэргүүний шинжлэх ухаан техникийн шинэ бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, хотхон дотроо 20 мянган удаагийн тоглолт зохион байгуулж, Гоф, Миллет зэрэг урчуудын ховор нандин соёлын бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Гуравдугаар сарын шинэд болтол 21 сая гаруй тасалбар зарсан байна гэжээ.
Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын том бүхээг тэрэг 18-ны өдөр аяллаа эхлүүлснээс хойш Шанхай, Жянсү, Аньхүйгээр дайран өнгөрч, иргэдэд Шанхайн дэлхийн яармаг болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, орон нутгийн иргэдийн анхаарлыг татсан байна. \Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |