Шанхайн Дэлхийн яармагийг таниулах арга хэмжээ 24-ний өдөр Белградын их дээд сургуулиудын хотхонд болов. Хятадаас Сербид суугаа элчин сайд Вэй Жинхуа, Сербийн үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчид, Сербийн найрсаг хүмүүс зэрэг 1000 шахам хүн уг арга хэмжээнд оролцжээ.
Зургийн үзэсгэлэн, телеизийн богино мэдээллийн үзүүлбэрийг, Хятад-Сербийн эдийн засаг, худалдааны танилцуулга зэрэг агуулгаас бүрдсэн уг арга хэмжээг Сербийн иргэдийн найрсаг байгууллага болон Хятадаас Сербид суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулжээ. \О.Дарамбазар орчуулав.\