|
|
||
24-ний өдөр дэлхийн яармагийн аялал жуулчлалын том бүхээг тэрэг Хятадын төв нутгийн Хэ нань мужийн Кай Фэн хотод хүрч, орон нутгийн иргэдэд дэлхийн яармаг болон уг яармагийн аялал жуулчлалыг сурталчлан таниулсан байна.
Кай фэн хот нь 2700 гаруй жилийн түүхтэй, Шанхайн дэлхийн яармагийн Хятадын ордон талбайд дэлгэх гэж байгаа Хятадын маш ховор нандин зураг "Ханшийн үеийн голын эрэг дэх зугаалгын зураг" нь Кай Фэн хотын хөгжин цэцэглэж байсан үеийн өнгө үзэмжийг зурагласан байна.
Кай фэн хотын аялал жуулчлалын газрын дарга Лю Жэнь хэлэхдээ, дэлхийн яармагийн аялал жуулчлалын том бүхээг тэрэг нь Кай Фэн хотын хүмүүст дэлхийн яармагийг гүнзгий ойлгуулж, бас тус боломж тохиолоор Кай Фэний аялал жуулчлалын эх баялгийг сурталчилж, нэн олон жуулчид Кай Фэнд ирж, Хятадын эртний уламжлалт соёлыг биеэр мэдрэхийг хүсэж байна гэжээ.
"Дэлхийн яармагаар-аялал жуулчлалын том бүхээг тэрэг"-ийн ажиллагаа Шанхайгаас эхэлж, Жян Сү, Ань Хүй, Хэ Нань, Шань Дүн, Хэ Бэй, Тянь Жиниар дайран өнгөрч, эцсийн өртөө Бээжинд хүрэх болно. Зохион байгуулагч тал зам зуураа иргэд болон олон салбарын хүмүүст олон хэлбэр, баялаг агуулгатай дэлхийн яармагийн аялал жуулчлалын сурталчилгааны ажиллагааг сонирхуулах юм байна. \Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |