• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-Төвдийн төлөөлөгчид Шинэ Зеландад айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-03-25 17:41:33

     БХАТИХ-ын төлөөлөгч , ТӨЗР-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Шянбапэнсүэ тэргүүтэй БХАТИХ-Төвдийн төлөөлөгчид 23-наас 25-ны өдрүүдэд Шинэ Зеландад айлчилсан байна.

     Айлчлалын хугацаанд, Шянбапэнсүэ Төв засгийн газрын Төвдийн тавдахь ажлын хурлын үзэл санааг Шинэ Зеландад тал бүрээр танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Төвдийн үндэстнүүдийн ард түмэн Төв засгийн газрын шаардлагын дагуу, "12-р таван жил"-ийн хөгжлийн төлөвлөгөөг төлөвлөн боловсруулж байна гэжээ.

     Далай ламын бүлэг урт хугацааны турш олон улс орныг хагалан бутраах үйл ажиллагаа явуулж, цуурхал тараан, Төв засгийн газар болон Төвдийн ард түмнийг гүтгэн доромжилсон байна. Иймээс Далайн бүлгийн уг санааг цаашид таньж, Далай ламд улс орныг хагалан бутраах үйл ажиллагаа авахад нь орон зай болон тавцанаар хангахгүй байхыг тэрээр Шинэ Зеландад хүсжээ.

     Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын дарга Лосквуд Смист болон гадаад харилцаа худалдааны яамны нарийн бичгийн даргын орлогч Лохи Мсартхүр Шинэ Зеландын засгийн газар болон парламент нэг Хятадын бодлогыг эх эцэсгүй баримталж, Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг мөн гэдэг зарчимт байр суурийг баримтлан, Төвд нь Хятадын дотоод хэрэг, Хятад улс өөрөө зохицуулах ёстой гэж үзэж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе