|
|
||
ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 7-р уулзалт 27-ны өдөр Хятадын өмнөд нутаг Хайнань мужийн Сань-яд болов.
ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнуудын Соёлын сайд, дэд сайд нар тэрчлэн ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид уулзалтад оролцож, соёлын үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч хэлэлцэв. Энэ уулзалт нь Хятад хийгээд гишүүн орнууд, ажиглагч орнуудын соёлын үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, соёлын худалдаа өрнүүлж, олон орны соёлын солилцоод тус дөхөм үзүүлэх зорилготой юм. Уулзалтад оролцсон талууд мөн өдөрт уулзалтын товч болон хамтарсан хэвлэлийн мэдэгдэлд гарын үсэг зурав.
ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайдын нарын анхны уулзалт 2002 онд Бээжинд зохиогдов. 2005 оноос энэ уулзалтыг жил болгон гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд Хятад улс бол энэ оны уулзалтын дарга орон юм./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |