|
|
||
Сэтгүүлч Эрээн хотын засгийн газрын албанаас саяхан мэдээлснээр, Эрээн - Бээжингийн чиглэлийн тогтмол нислэг 4-р сарын 2-нээс эхлэх гэж байна. Энэ бол Эрээн хотын онгоцны буудлаас нэвтрүүлж буй анхны тогтмол агаарын шугам бөгөөд тус буудлын албан ёсны нээлт болох юм. Ийнхүү Хятадын нийслэлээс умард хил хүрэхэд ганцхан цаг л шаардагдах боллоо.
Эх сурвалжаас үзвэл, JD5149 нислэгийн дугаартай онгоцууд өдөр бүр 7:50 минутаас Бээжингээс хөөрч, 8:50-д Эрээн хотод газардана. Улмаар 9:40 минутад Эрээн хотоос хөөрч, 10:55-д Бээжинд буух юм. Нислэг бүрт 144 зорчигч аялах ба тасалбарын үнэ 780 юань байх юм . Үүнд онгоцны буудлын бүтээн байгуулалтын болон шатахууны нэмэлт үнэ багтаж байна.
Эрээн хотын Сайн-ус онгоцны буудал Эрээн хотын дүүргээс 27 км зайнд, 208 дугаар улсын замаас 3 км-ийн зайнд байрлаж байна. Хятад Монголын хилийн шугамаас 32 км зайтай орших онгоцны буудлыг 2008 оны 5-р сараас байгуулж эхэлсэн юм. Онгоцны буудлын нислэгийн район 4С стандартыг хангах бөгөөд Боинг 737-800, Аэробус А320 зэрэг зорчигч тээврийн нисэх онгоцны хөөрөх буух шаардлагыг хангаж, жилд давхардсан тоогоор зорчигч тээврийн хэмжээ нь 149 мянган хүнд хүрч, оргил үедээ цагт давхацсан тоогоор 200 хүн ашиглаж болно. Уг нисэх онгоцны буудлыг 2010 оны 2-р сарын 11-нээс туршин ажиллуулсан байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |