• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг нээгдэхэд 30 хоног үлдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-03-30 09:53:05

     Шанхайн дэлхийн яармаг нээгдэхэд 30 хоног үлдэж байгааг угтаж 29-ний өдөр дотоод гадаадын сурвалжлагчид хамтдаа сурвалжлах ажиллагааг Шанхай хотод зохиолоо.

      Дотоод гадаадын 89 хэвлэлийн хэрэгслийн 174 сурвалжлагч гурав хоногийн хугацаанд Шанхайн дэлхийн яармагийн зарим ордонтой танилцан бэлтгэл ажлын байдалтай танилцсан байна. Шанхай хотын байнгын орлогч дарга Ян Шюн 30-ны өдөр сурвалжлагчтай уулзаж, Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажлын байдал болон Шанхай хотын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулжээ. Шанхайн дэлхийн яармагийн товчооны хариуцлагатан хүрээлэн тэрчлэн хэвлэл мэдээллийн үйлчилгээний байдлыг танилцуулна. Дотоод гадаадын сурвалжлагч нар Шанхайн дэлхийн яармагийн хэвлэлийн төв тэрчлэн Герман, Япон зэрэг орны ордонтой танилцаж, Шанхайн дэлхийн яармагт үйлчилж байгаа зарим аж ахуйн нэгжийг сурвалжлах юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе