• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалт дуусаж байна

CRI       (GMT+08:00) 2010-03-31 16:13:05

     Түүхэн дээрх хамгийн олон оролцогч тал бүхий Дэлхийн яармаг–Шанхайн Дэлхийн яармаг 5-р сарын 1-ний өдөр эхлэх гэж байна. Шанхай хотын байнгын дэд дарга, Шанхайн Дэлхийн яармагийн Гүйцэтгэх хорооны байнгын дэд дарга Ян Шүн 30-ны өдөр Шанхайд Хятадын болон гадаадын 100 гаруй сурвалжлагчид хандан хэлэхдээ, Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалт өнөө дуусах дөхөж, үзэсгэлэн бэлтгэх ажил эмх цэгцтэй явагдаж байгаа, Шанхай хот Дэлхийн яармагийн аюулгүй, эмх цэцтэй байхыг баталж, зорчигчдыг сэтгэл амар байлгах болно гэжээ.

    Шанхайн Дэлхийн яармаг нь Дэлхийн яармагийн түүхэн дээрх их олон анхны амжилтыг тогтоосон: хөгжиж байгаа оронд анх удаа ерөнхий төрлийн дэлхийн яармагийг зохион байгуулж байгаа, 242 улс орон болон олон улсын байгууллага оролцох гэж байгаа, анх удаа онц том хотын хотын төвт зохиогдож байгаа бөгөөд хотын хөгжлөөр сэдэв болгосн зэрэг байна.

     Шанхай хотын байнгын дэд дарга, Шанхайн Дэлхийн яармагийн Гүйцэтгэх хорооны байнгын дэд дарга Ян Шүн хэлэхдээ, өнөө хятадын ордон, гол ордон, Дэлхийн яармагийн төв, Дэлхийн яармагийн соёлын төв, Дэлхийн яармагийн тэнхлэг зэрэг өнө мөнхийн барилга баригдан дуусаж, өөрөө байгуулж байгаа их олон ордон талбай, аж ахуйн ордон, хамгийн сайхан хотын практикийн бүс зэргийн дотор засварыг хийж, 4-р сарын 20-ны өдрөөс цэцэрлэгт хүрээлэнгийг туршилтын журмаар ажиллуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Өнөө 42 улс орон, олон улсын байгууллага өөрөө ордон байгуулж, ихэнх нь үзэсгэлэн бэлтгэх үе шатандаа ороод байгаа, энэ удаагийн Дэлхийн яармагийн шинэ үүдэл– Хамгийн сайхан хотын практикийн бүсийн их олон төсөл ч мөн дуусах дөхөөд байна гэжээ.

     6000 квадрат талбайгаараа Хятадын ордны л дараа орж байгаа хоёрдугаар том ордон–Америкийн ордон өнөө сүүлчийн зохицуулалт хийх шатандаа ороод байна. Америкийн ордны Ерөнхий зохицуулагч Марк Гермин хэлэхдээ, бид бусад орднуудтай хамт туршин ажиллах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Бид Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн бусад ордонтой ахиц нэгтэй байж, өнөө ажлын бүсэндээ нүүн орж, засвар чимэглэл хийх үе шатандаа байна. Бид дуу чимээ, гэрлээ туршин зохицуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн төсөл боловсруулж байна. Өнөө их олон мэргэжлийн хүмүүс туслан ажиллаж байна гэжээ.

     Мэргэжлийн компанийн тооцоолсноор, хэрэв төсөөлсөн 70 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрэх юм бол яармагийн 184 хоногийн хугацаанд өдөр тутамд 400 мянган хүн яармагтай танилцаж, хамгийн оргил үед 600 мянган хүн танилцах болно. Энэ нь яармагийн аюулгүй байдал, эмх цэцтэй үйл ажиллагаанд маш их дарамт үзүүлэх болно. Шанхай хотын байнгын дэд дарга, Шанхайн Дэлхийн яармагийн Гүйцэтгэх хорооны байнгын дэд дарга Ян Шүн энэ тухай хэлэхдээ, зохион байгуулагч тал аюулгүй байдлын хатуу шалгалт хийх бөгөөд зам харилцаа, жуулчдын тоо хэмжээ, тасалбар түгээгүүр зэрэг талаас хүмүүсийн урсгалын тэнцвэртэй байлгахаар чармайх болно гэжээ.

     Шанхай хот өнөө жуулчид цэцэрлэгт хүрээлэнд орох, хоол ундаар үйлчлүүлэх, зам харилцаа зэрэг үйлчилгээний талаар олон зүйлийн төсөл боловсруулж байна. Цэцэрлэгт хүрээлэнд хуурай дээрх, усан дээрх болон метрогийн нийт 13 хаалга гаргаж, хүмүүсийг түргэн нэвтрүүлэх гэж байна. Цэцэрлэгт хүрээлэнд мөн тоног төхөөрөмж бэлдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нялх хүүхэд зэрэг онцгой харж үзэх ёстой хүмүүст дөхөм дөт үйлчилгээ хангах гэж байна. \Цэцэн орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе