• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн "EXPO" Яармагийн орлого зарлагыг чадахын хирээр тэнцвэртэй болгоно

CRI       (GMT+08:00) 2010-03-31 16:41:06

      Шанхай хотын Байнгын дэд дарга, Шанхайн "EXPO" Яармагийн Гүйцэтгэх зөвлөлийн дэд дарга Ян Шюн 30-ны өдөр хэлэхдээ: Шанхайн "EXPO" Яармаг нь хамгийн их мөнгө зарцуулсан дэлхийн яармаг болох биш, орлого зарлагыг нь чадахын хирээр тэнцвэртэй болгоно гэжээ.

     Ян Шюн мөн өдөр Шанхайн EXPO Яармагийг сурвалжлах дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзах үед зарим мэдээллийн хэрэгсэл Шанхайн яармаг нь орлого олж чадах эсэх, хөрөнгө оруулсан хэмжээ нь 400 тэрбум юаниас давах эсэх гэсэн асуулт тавьжээ. Ян Шюн хариулж хэлэхдээ: Дэлхийн EXPO Яармагийн урьдчилсан төсөлд 28 тэрбум 600 сая юань зарцуулна, 400 тэрбум юаниас давна гэдэг нь ямар ч үндэслэлгүй гэжээ. Шанхайн хотын авто замын зэрэг бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг Шанхайн "арав дахь таван жил" болон "арван нэгдэх таван жил"-ийн хөгжлийн төлөвлөгөөнд аль эрт хамруулсан юм, хотын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд EXPO яармагийг зохион байгуулсангүй ч ингэж хийнэ гэж тэрээр хэлсэн байна.

     Дэлхийн EXPO Яармаг нь зохион байгуулагч хотод гүнээ нөлөөтэй байдаг, Шанхай хот, түүнчлэн Хятад улсад үлдээж өгөх үр өгөөжийг эдийн засгийн тоо сэлтээр хэмжиж чадахгүй гэж Ян Шюн үзжээ.\Орчуулсан редактор Ж. Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе