|
|
||
2010 оны дэлхийн яармагийн хугацаанд усан тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Тянь Жинаас Шанхай руу явах усан онгоц Тянь Жины усан тээврийн хэрэг эрхэлсэн газрын хяналт шалгалтыг дамжих юм байна.
Тянь Жины усан тээврийн хэрэг эрхэлсэн газар нь тогтсон усан районд зогсох, үйлчлэх юм уу Шанхайгаар өнгөрөх олон улсын болон дотоодын усан онгоцонд дэлхийн яармагийн аюулгүйн тусгай хяналт шалгалт хийх юм байна. Үүнд голдуу усан онгоцны аюулгүйн шалгалт, усан онгоц гармаар орж гарахыг хянаж удирдах, холбогдох мэдээ мэдээлэл дамжуулах, зорчигчдын бичиг баримтыг шалгах, тэсрэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэх болон бохирдлоос сэргийлэх талаар удирдах, террорист ажиллагаатай тэмцэх болон онц байдлыг тусгах зэрэг багтаж байна. \Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |