|
|
||
4-р сарын 1-ний өдөр гэхэд Шанхайн Дэлхийн яармаг эхлэхэд 30 хоног үлдлээ. Бий болоод 159 жил болж байгаа Дэлхийн яармаг анх удаагаа хөгжиж байгаа оронд болох гэж байна. Дэлхийн хүн бүхэнд амжилттай, мартагдашгүй, гайхамшигтай сайхан Дэлхийн яармаг өргөн дэвшүүлэхийн төлөө зохион байгуулагчид, ажилтнууд хийгээд Шанхай хотын ард түмэн сүүлчийн нарийн нямбай бэлтгэл хийж байна. Дэлхийн яармаг бидний зүг ирж айсуй.
Энэ удаагийн Дэлхийн яармагт 242 улс орон болон олон улсын байгууллага оролцоно. Хятадын ордон, Гол ордон, Дэлхийн яармагийн төв, Дэлхийн яармагийн соёлын төв, Дэлхийн яармагийн тэнхлэг зэрэг барилгын ажил дуусаж, гадаад орнуудын өөрөө байгуулсан ордон талбай, аж ахуйн нэгжүүдийн ордон, Хамгийн сайхан хотын практикийн бүс зэрэг ч дотор чимэглэл хийж байна.
Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгээс гадна дэд бүтцийн чухал чухал тоног төхөөрөмж мөн ашиглалтад орлоо. Дэлхийн зэрэглэлийн зам харилцааны барилга – Хүнчяогийн зам харилцааны зангилаа албан ёсоор ашиглалтад орлоо. Хуан Пүжян мөрний эрэг дагуу Вайтань гудамжийг өөрчлөн байгуулах төсөл хэрэгжиж дуусав. Дэлхийн яармагийн зам харилцааны хамгийн чухал барилга – Шанхайн Лүн Яаолү замын туннель хамгийн оройдоо 4-р сарын дунд арав хоногт ашиглалтад шилжих болно.
Шанхайн Дэлхийн яармагийн товчооны дарга Хүн Хао хэлэхдээ, энэ 4-р сарын 20-ны өдөр Шанхайн Дэлхийн яармаг туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ, бид төрөл бүрийн бэлтгэл ажлаа сайтар хийж, цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдал, өндөр үр ашиг, зам харилцааны саадгүй байдлыг батлах бөгөөд зочид гийчдэд мэргэжлийн, шилдэг үйлчилгээ хангах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бид төрөл бүрийн дэд бүтэц, ордон талбайн тоног төхөөрөмж, үйлчилгээний тоног төхөөрөмжид бүх талын хэмжилт туршилт хийж, найдвартай ажиллуулах болно. Зочид гийчдийг хүлээж авах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчлэх, арга хэмжээ зохион байгуулах, зам харилцаа, зочдын урсгалыг хяналтад авах зэрэг талын төсөв төлөвлөгөөгөө боловсронгуй болгож, найдвартай хэрэгжүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдлын хамгаалалтын төслийг цаашид төгөлдөржүүлж, онц байдлыг зохицуулах төслөө боловсронгуй болгож, аюулгүй байдлыг батлах болно. Бид жуулчид, дотоод гадаадын жүжигчид, сурвалжлагчдад чанар сайтай, нарийн нямбай, мэргэжлийн үйлчилгээ хангаж, үйл ажиллагааны төрөл бүрийн бэлтгэл ажлыг баталгаатай сайн хийх болно гэжээ.
Өнөө Шанхайн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбар шалгах цэг болон аюулгүй байдлыг шалгах цэгүүдийг зохицуулж дууссан байна. Шанхайн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнд арван мянга удаа тоглолт тоглох бөгөөд өнөө эдгээр концертыг бэлтгэж байна.
Шанхай хотын Намын хорооны дарга Юй Жэншэн хэлэхдээ, 184 хоногийн яармагийн хугацаанд, маш олон хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтод нүүрлэх юм гэж бид төсөөлж байна. Гэвч олон талын хүчин чармайлтаар амжилттай, мартагдашгүй, гайхамшигтай сайхан Дэлхийн яармагийг зохион байгуулах зорилтоо биелүүлж чадана гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадад Дэлхийн яармаг зохион байгуулах бол Хятадын үндэстнүүдийн зуун жилийн хүсэл мөрөөдөл юм, мөн шинээр хөгжиж байгаа оронд анх удаа дэлхийн яармаг зохиогдож байна. Дэлхийн яармагийн 184 хоногт бидэнд хүндрэл бэрхшээл, маш олон санаанд оромгүй хэрэг, тулгарч үзээгүй маш олон асуудалд нүүрлэх болно, бид өөрийн зорилтоо заавал биелүүлж чадна гэдэгт би итгэж байна гэжээ.
Өнөөгийн байдлаар Дэлхийн яармагийг зохион байгуулагчид 20 гаруй улс оронд суртал ухуулгын долоо хоног зохион байгуулсан бөгөөд 22 сая тасалбар борлуулж, 24 сая урьдчилж борлуулах зорилтын 93 хувийг биелүүлсэн байна. \Цэцэн, Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |