|
|
||
4-р сарын 2-ны үдээс хойшийн гурван цагт Данийн улсын эрдэнэ болох "Бяцхан лусын дагина" хүрэл баримлыг тусгай нисэх онгоцоор Шанхайн Пүдүн нисэх онгоцны буудалд хүргэн ирж Дэлхийн яармагийн үзэсгэлэнд оролцуулахаар байна.
1.5 метр өндөр уг хүрэл баримлыг 1913 онд Данийн уран барималчин Едвард Ериксен Ханс Кристиан Андерсены хүүхэлдэй жүжиг "Бяцхан лусын дагина"-ын гол дүрийг үндэслэн хүрэл цутгамлаар бүтээсэн байна. Энэ удаа "Бяцхан лусын дагина" анх удаа нутгаа орхин аялж байгаа болно. Данийн ордны талынхан "Бяцхан лусын дагина"-ын нууцыг Дэлхийн яармаг эхлэх өдөр болтол хадгалахыг хүссэн тул гаалийнхан шалган өнгөрүүлэх болон "Бяцхан лусын дагина"-ыг үзэсгэлэнд байршуулан угсрах ажлын цагийг нэгтгэсэн байна. Данийн ордны тал Хятадын Гаалийн чанар сайтай үйлчилгээнд баярлаж байгаагаа илэрхийлжээ.
"Бяцхан лусын дагина" хүрэл баримлыг Дэлхийн яармагийн хугацаанд Данийн ордон дэлгэн үзүүлэх болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |