|
|
||
Шанхайн Дэлхийн яармаг хаяанд хүрээд ирлээ. Зохион байгуулагч Хятад улс төрөл бүрийн бэлтгэл ажлаа өнөө жигдрүүлж байна. Олон оролцогч орнууд болон газар нутгийнхан ч идэвхтэй бэлтгэж, уг яармагаар дамжуулан дэлхий дахинд өөрийн орны өвөрмөц онцлогоо харуулахыг хүсэж байна.
Бельгийн нийслэл Брюссель болон зүүн нутгийн Льеж хот гурав удаагийн дэлхийн яармаг зохион байгуулсан нь уг орны хөгжилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм.
Шанхайн Дэлхийн яармагийн тухай Белкроик танилцуулж хэлэхдээ: Бельгийн ордны гол барилгын ажил дууссан. Дотор засвар чимэглэл болон зохицуулалтын ажил ч урагштай явагдаж, бүх барилгын ажил 4-р сарын 20-д дуусна. Үүний дараа бид Шанхайн Дэлхийн яармагийн газартай хамтран албан ёсны нээлтээс 10 хоногийн өмнө үзэгчдэд туршилтын журмаар нээнэ. Бельгийн орд 5-р сарын 1-ний өдрийн дэлхийн яармагийн нээлтийн үед төгс сайхан дүр төрхөөр үзэн танилцагчдыг угтах болно гэдэгт би итгэж байна гэжээ.
Бельгийн үзэсгэлэнгийн ордны байгуулалт болон байрлуулалт нь хотын байгуулалт дахь тогтвортой хөгжлийн зарчмыг чанд журамласан байна. Жишээлээд хэлбэл, үзэсгэлэнгийн орд хаягдмал барилгын материалыг ашиглан нарны энергийн хавтсаар цахилгаан хангаж байна. Манай үзэсгэлэнгийн орд урагштай байгуулагдсан нь Шанхайн Дэлхийн яармагийн газрын дорвитой дэмжлэгтэй салшгүй юм гэж Белкроик илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ: Шанхайн Дэлхийн яармагийн газрын ажил нэгтэн маань мундаг улс шүү,бидний ажилтан болон Дэлхийн яармагийн газрын Бельгийн ордны ажил хариуцсан хятад нөхөд маш сайхан хамтран ажиллаж ирсэн байна. Бельгийн ордны байгуулалтад гаргасан тэд нарын асар их хүчин чармайлтад талархаж байна гэжээ.
Энэ сайхан боломжоор Бельги, Хятад хоёр талын ирээдүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа Белкроик илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, бидний үзэсгэлэнгийн орд гол нь жирийн иргэдийн амьдралыг харуулна. Учир нь бараг 93 хувийн танилцагчид нь хятад найз нөхөд тул бид тэдэнд Бельгийн өвөрмөц онцлогтой амьдралыг танилцуулах болно. Яриангүй пиво болон шоколаднаас гадна өрсөлдөх чадалтай Бельгийн аж ахуйн нэгж, их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагыг танилцуулах болно. Энэ нь Хятад улстай аж ахуй, эрдэм шинжилгээ зэрэг талын хамтын ажиллагааг цаашид сайжруулан эрчимжүүлэх Бельгийн хүсэлтийг харуулсан байна гэжээ.
Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд Бельгийн ордон Бельгийн аж үйлдвэр, шинжлэх ухаан техник зэрэг талын амжилт бүтээлийг харуулах төдийгүй, ногоон эдийн засаг, байгаль орчны хамгаалалт, хотын амьдрал зэрэг гол сэдвээр 150 гаруй удаагийн хурал симпозиум зохион байгуулах болно.
Белкроик хэлэхдээ, ирэх хэдэн долоо хоногт бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд холбогдох талын олон мэдээлэл олгоно. Учир нь дэлхийн яармагийн нээлт дөхөж ирэхийн хирээр энэ нь хүмүүсийн анхаарлын төвд ордог. Эдүгээ цөөн бус хүн, байгууллага Шанхайд ирсэн байна. Дараачийн алхамд бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрөл бүрийн танилцуулах арга хэмжээ зохион байгуулж, Бельгийн нэн олон хүмүүсийн Шанхайн Дэлхийн яармагтай танилцахыг урьж урамшуулах болно гэжээ.
Бельгийн ван, вангийн ширээ залгамжлагч агь тэргүүтэй төлөөлөгчид энэ 6-р сард Шанхайн Дэлхийн яармагийн холбогдох арга хэмжээнд оролцох болно. Шанхайн Дэлхийн яармагаар дамжин Хятад, Бельги хоёр орны иргэд нэн гүн гүнзгий ойлголцоно гэдэгт итгэж байна гэж тэрээр илэрхийлнэ. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |