• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах олон улсын уйгагүй хүчин чармайлтыг дэмжинэ

CRI       (GMT+08:00) 2010-04-06 18:21:11

     Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах олон улсын хамтын ажиллагааг ахиулахын төлөөх Олон улсын хамтын нийгэмлэгийн уйгагүй хүчин чармайлтыг Хятад улс дэмжинэ гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жян Юй 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр илэрхийлэв.

     Мөн өдөр тэрээр Казахстан олон улсын цөмийн шатахууны агуулах байгуулахаар тус улсын ерөнхийлөгчийн дурдсан тухайд Хятад улс хэрхэн үзэж байгаа вэ гэсэн сурвалжлагчийн асуултад хариулах үед : бид олон орон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах эрхтэй байх, тэрчлэн олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг ямагт баримталсаар ирсэн бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахыг ахиулахад гарсан олон улсын хамтын нийгэмлэгийн уйгагүй хүчин чармайлтыг дэмжинэ гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе