• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг амжилттай болохыг ерөөв

CRI       (GMT+08:00) 2010-04-08 10:43:40

      Хятадын Гоминьдан намын хүндэт дарга Ү Бө шюн 7-ны өдөр Тайбэйд айлчилж буй төлөөлөгчдийн тэргүүн, Шанхай хотын дарга Хань Жэнтэй уулзах үед хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг бүрэн дүүрэн амжилттай болохыг ерөөж байна гэжээ.

     Ү Бө шюн хэлэхдээ, Гоминьдан намын дарга Ма Ин жиү-гийн өмнөөс Хань Жэн нарын айлчлалд баяр хүргэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, дэлхийн яармагийн үеэр Тайваний хэдэн зуун мянган хүн, цаашлаад сая хүн Шанхайтай танилцана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд маш их омогшил төрнө гэдэгт найдаж байна гэжээ.

     Ү Бө шюн хэлэхдээ, Шанхай болон Тайбэй хотууд дэлхийн яармаг , цэцгийн яармагийг харилцан танилцуулж байгаа нь харилцаагаа гүнзгийрүүлэхэд ашигтай юм. Бидний зорьж байгаа энх тайван хөгжлийн чиг хандлага нь хоёр эрэгд ашигтай, ялангуяа Тайваньд ашигтай юм. Нэг хоёр сарын дараа хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурах эрмэлзэлтэй байна. Энэ нь шалгуурыг давж чадах бодлого болох болтугай гэж хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе