• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн сайн дурынхны бэлтгэл ажил үндсэндээ хангагдлаа

CRI       (GMT+08:00) 2010-04-08 17:56:22

      Сурвалжлагч 8-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн ажлын зохицуулах газраас мэдээлснээр, дэлхийн яармагийн сайн дурынхныг элсүүлэх, сонгон авах, мөн бэлтгэл сургалтад хамруулах ба ажлын байранд оруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаад байна гэжээ.

      Энэ удаагийн дэлхийн яармагийн сайн дурынхны тоо 2 сая 200 мянгад хүрч, үүнд 70 мянган сайн дурынхан цэцэрлэгт хүрээлэнд, 130 мянган сайн дурынхан хотын цэгийн үйлчилгээнд явахаас гадна, 2 сая орчим сайн дурынхан хотын соёл иргэншлийн үйлчилгээнд хамрагдах юм.

     Өнөө цэцэрлэгт хүрээлэнгийн сайн дурынхныг элсүүлэх ажил үндсэндээ дуусч, 72 мянган хүнийг сонгон авсан ба зөвлөгөө өгөх, журам сахиулах, угтан авч туслах, хэлмэрчлэх, үзмэрийг танилцуулах, хэвлэл мэдээллийн үйлчилгээ зэрэгт туслалцах юм. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе