![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн ерөнхийлөгч Б. Обама болон ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 8-ны өдөр Чехийн нийслэл Прагад цөмийн зэвсэг хорогдуулах шинэ гэрээ тохиролцсоны дараа Франц, Герман, Швейцар зэрэг орон болон НҮБ, Олон улсын атомын эрчим хүчний байгууллага зэрэг олон улсын байгууллага мэдэгдэл хийж, довтолгооны чанартай стратегийн зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлахад Америк, Орос санал нэгдсэнийг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэл хийж, Америк Оросын тохиролцсон цөмийн зэвсэг хорогдуулах шинэ гэрээ бол олон улсын хамтын нийгэмлэг зэвсэг хорогдуулах, цөмийн зэвсэггүй ертөнц байгуулах зам дахь чухал бэлгэ тэмдэг болно. Энэхүү чухал ахиц нь удалгүй болох гэж байгаа "цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй гэрээ"-г хянан хэлэлцэх их хуралд нааштай уур амьсгал бий болгоно гэдэгт итгэж байна. Цөмийн зэвсэг хорогдуулах, устгах талаар цаашид чармайхыг Орос, Америкт хүсэж байна гэж тэмдэглэжээ.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкио Амано 8-ны өдөр Америк Орос цөмийн зэвсэг хорогдуулах шинэ гэрээ тохиролцсоныг сайшаасан бөгөөд энэ бол энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй ертөнц руу нааштай алхам хийж, олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх талаар хийсэн хүчин чармайлтад нааштай нөлөө үзүүлэх болно гэж үзсэн байна. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |