Ням, 5 сарын 18, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Польшийн онгоцны осол гурван шалтгаанаас үүссэн байж болзошгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-10 20:55:54

      Польшийн ерөнхийлөгч Леч Александар Казинскийгийн тусгай онгоц 10-ны өдөр Оросын баруун нутгийн Смоленскаяд осол гарсны улмаас Казинсгийн оролцуулсан онгоцон дээрх 96 хүн бүхнээрээ нас барсан байна. Оросын талын анхны судалгааны дүнгээс үзэхэд нэгд, онгоц газардах үед модны мөчирт торж нисгэгч жолоодлого алдсан, хоёрт, онгоцны групын ажилтан буруу жолоодсон, гуравд, цаг агаарын нөхцөл аягүй байж үзэгдэл муу байсан зэрэг гурван зүйлийн шалтгааны улмаас энэ осол гарсан байж болзошгүй гэжээ. Польшийн ерөнхийлөгч Леч Александар Казинский нас барсны дараа Оросын ерөнхийлөгч болон ерөнхий сайд Польшийн талд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд, Оросын тал бас Путин тэргүүтэй судалгааны комисс байгуулсан байна. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе