Оросын ерөнхийлөгч Медведев болон Оросын ерөнхий сайд Путин жич төрийн бусад удирдагчид 10-ны өдөр Польшийн удирдагчдад цахилгаан илгээж, агаарын ослд нас барсан Польшийн ерөнхийлөгч Леч Александар Казинскийд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд, Польшийн ард түмнийг харж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэснээр, ерөнхийлөгч Казинскигийн суусан Ту-154 гэдэг онгоц осол гарсны дараа, онгоцон дээр байсан хоёр хар хайрцгийн нэгийг нь олоод байгаа бөгөөд, гадар талаас нь харахад төдий их эвдэрч гэмтсэнгүй юм байна. Өнөөгийн байдлаар холбогдох талууд ослын шалтгааныг гаргах гэж үргэлжлэн судалгаа шалгалт хийж байгаа юм байна. \Номин орчуулав\