• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Америк тивд айлчлахаар Бээжингээс мордов

CRI       (GMT+08:00) 2010-04-12 15:11:42

      Хятад улсын дарга Хү Жиньтао Америк тивийн 4 оронд айлчлахаар 12-ний үдээс өмнө Бээжингээс мордов. Энэ бол Хятадын төрийн тэргүүн энэ онд анх удаа гадаад оронд хийж буй айлчлал юм.

     Хү Жиньтао эн тэргүүнд Америкийн нийслэл Вашингтонд айлчилж, тэнд удалгүй болох цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хуралд оролцоно. Энэ удаагийн дээд хэмжээний хуралд 46 орны удирдах хүмүүс буюу төлөөлөгч, түүнчлэн НҮБ, ОУАЭХА зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай хүмүүс оролцох юм. Хурлын хэлэлцэх сэдэвт цөмийн террорист заналхийлэл түүнчлэн түүнтэй тэмцэх арга хэмжээ, цөмийн аюулгүйн салбар дах ОУАЭХА-ын гүйцэтгэх үүрэг зэрэг хамрагдаж байна.

     Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хурал өндөрлөсний дараа, Хү Жиньтао "BRIC"-ийн удирдагч нарын албан ёсны бус 2-р уулзалтад оролцож, Бразил, Орос, Энэтхэг 3 орны удирдах хүмүүстэй дэлхийн эдийн засгийн банк санхүүгийн байдал, 20-ийн бүлгийн үйл хэрэг, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцох болно.

     Хятадын ГХЯ-ний албаны хүний хэлснээс үзвэл, дээд хэмжээний хоёр хуралд оролцох зуураа Хү Жиньтао Америкийн ерөнхийлөгч Б. Обама зэрэг гадаад орны олон удирдах хүмүүстэй хоёр талын уулзалт хийнэ. Хоёр удаагийн дээд хэмжээний хурал өндөрлөсний дараа, тэрээр мөн Бразил, Венесуэлд төрийн айлчлал хийх бөгөөд Чилид ажлын айлчлал хийнэ. Энэ бол 2004 он гарснаас хойш, Хү Жиньтао Латин Америкийн орнуудад 3 дах удаа айлчилж байгаа болно.

     ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын эрхлэгч Лин Жихуа, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны бодлогын судалгааны газрын эрхлэгч Ван Хү-нин, Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө, ГХЯ-ний сайд Ян Жечи нар дарга Хү Жиньтаог дагалдан дээрх орнуудад айлчилна. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе