Пүрэв, 4 сарын 10, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн удирдагчдын уулзалт бол идэвхтэй бөгөөд бүтээлч юм

CRI       (GMT+08:00) 2010-04-13 09:48:25

     Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ма Чао шюй 12-ны өдөр хэлэхдээ, Хятад Америкийн удирдагчид мөн өдөр Вашингтонд уулзах үед, Хятад Америкийн харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар нийтлэг ойлголттой болсон байна. Уулзалт нь идэхтэй бөгөөд бүтээлч юм. Хятад Америкийн харилцаа сайн сайхан байх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм. Хоёр тал хамтаар чармайн, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад Америкийн харилцааг тасралтгүй хөгжүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй үзэв гэжээ.

     Ма Чао шюй, Хятад Америкийн эдийн засаг худалдааны асуудлаар манай радиогийн сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр оронд бүр ач тустай, дэлхийн эдийн засгийн хөгжилд ч ашигтай юм. Хоёр тал эдийн засаг худалдааны салбарын маргаанаа эрх тэгшээр зүй зохистой зохицуулж, хамтын ажиллагаагаа хамгаалах ёстой юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе