![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний бага хурал 12-ны өдөр Вашингтонд албан ёсоор эхэлж, Америкийн ерөнхийлөгч Барак Обама Вашингтоны хурлын танхимд олон орны удирдагчдад оройн зоог барилаа.
Хятадыг багтаасан 47 улс орны удирдагч болон төлөөлөгч, НҮБ, ОУАЭХА, Европын холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид хоёр хоногийн хугацаатай тус хуралд оролцож байна.
Энэ бол тусгайлан цөмийн аюулгүйн асуудлаар зохион байгуулсан дээд хэмжээний олон талт хурал юм. Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн террорист заналхийлэлд дээд хэмжээнд анхаарал тавьж, мөн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, цөмийн заналхийллээс сэргийлэх үр ашигтай бодит арга хэмжээ авах хүсэл зорилгоор тус хурлыг зохион байгуулсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |