Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 12-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд хүрч, тэнд удалгүй хуралдах цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хуралд оролцох бөгөөд тэрээр Америк, Япон, Украин зэрэг орны удирдагчидтай тус тус уулзсан байна.

Дарга Хү Жиньтао Америкийн Ерөнхийлөгч Обаматай уулзан хэлэхдээ, өнөө дэлхийн эдийн засаг сэргэх чухал шатанд буй, Хятад Америк хоёр орон хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлэн, олон улсын эдийн засаг банк санхүүгийн тогтвортой байдлыг хамтаар батлах хэрэгтэй гэжээ. Америкийн тал үргэлжлэн нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байхыг хүндэтгэх бөгөөд Хятадын талын гол ашиг сонирхлыг хүндэтгэж, оршиж буй эмзэг асуудлуудыг эв зүйтэй зохицуулна гэж Обама дахин нотлов. Хоёр талын яриа уулзалт нь нааштай бөгөөд бүтээлч чанартай юм гэж Хятадын талын төлөөлөгч Ма Жаошюй хэлсэн байна.
1 2 3