• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жинь тао Украины Ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-13 10:45:38

      Хятад улсын дарга Хү Жинь тао 12-ны өдөр Вашингтонд Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзсан байна. Хоёр тал Хятад Украины тал бүрийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх талаар хамтын ойлголтод хүрсэн байна.

     Дарга Хү Жинь тао хэлэхдээ, Украинтай байх харилцаагаа Хятад улс маш их хүндэтгэж байна. Урт удаан хугацаанд найрсаг харилцаагаа баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Хятадын Украинтай байх харилцаагаа хөгжүүлэх бодлого болох юм гэжээ.

     Янукович хэлэхдээ, Өнөө Украин Хятадын харилцаа нь шинэ хуудсыг сөхсөн байна. Украины тал Хятадын талтай хамтаар чармайж, хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ болон дээд давхаргын харилцааг эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг,худалдаа, дээд техник, агаарын тээвэр, сансар, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны уламжлалт найрамдлыг улмаар бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна гэжээ. Тэрээр бас Украин нэг Хятадын бодлого баримталж байгаагаа дахин нотолжээ.\Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе