• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Обаматай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-04-13 11:01:15

      Хятад улсын дарга Хү Жиньтао 2010 оны 4-р сарын 12-ны өдөр Вашингтонд Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрлээ.

     Хү Жиньтао Хятад, Америкийн харилцааны дараачийн үе шатны хөгжлийн талаар таван санал дэвшүүлэв, тухайлбал нэгд, Хятад, Америкийн харилцааны зөв чиглэлийг баримталж, хамтын өрсөлдөөн сорилтыг зохицуулах түншийн харилцааг бодитой үйл ажиллагаагаар тогтвортой тогтоох, хоёрт, бие биеийн гол чухал ашиг сонирхол болон чухал анхаарлыг хүндэтгэх. Тайвань, Төвдийн тухай асуудал бол Хятадын гол чухал ашиг сонирхол мөн, Хятад, Америкийн харилцааг дахин харшлахгүй байхын төлөө, Америкийн тал амлалтаа мөрдөж, эдгээр асуудлыг болгоомжтой зохицуулахыг Хятадын тал хүсэж байна. Гуравт, өндөр дээд хэмжээний болон олон зэрэглэлийн хэлхээ холбоогоо хэвээр байлгах. Дөрөвт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Тавд, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал болон дэлхий нийтийн асуудлаар ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлэх гэсэн эдгээр болно.

     Хү Жиньтао хэлэхдээ, дэлхийн эдийн засаг өнөө цаашид сэргэх чухал үедээ байгаа, Хятад, Америк хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамтаар хамгаалах ёстой. Цаашид арга хэмжээ авч Америкаас оруулах бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, хоёр орны худалдааны тэнцвэртэй байдалд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятадад экспортлох хэмжээгээ өргөтгөж, нэн ялангуяа шинэ техникийн бүтээгдэхүүний хязгаарлалтаа түргэн сулруулахыг Америкийн талаас хүсэж байна. Хоёр тал эрх тэгш зөвшилцлөөр хоёр орны эдийн засаг худалдааны зөрчил маргааныг зүй зохистой зохицуулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны их байдлыг хамтаар хамгаалахыг хүсэж байна гэжээ. Хятадын талын юаний ханшийн бий болон бүрэлдэх механизмын өөрчлөлтөө ахиулах чиглэл бол эрс бат юм, өөрчлөлтийн бодитой арга хэмжээний талаар дэлхийн эдийн засгийн байдал болон Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны байдлын дагуу бодолцох болно, харин гадны дарамт шахалтаар ахиулах биш юм гэж Хү Жиньтао онцлов.
Обама хэлэхдээ, Америк, Хятад хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн түншийн харилцаа тогтоох нь хоёр талд ашигтай төдийгүй, дэлхий дахинд ч ашигтай юм. Цаг уурын өөрчлөлт, терроризмтой тэмцэх зэрэг олон талт асуудлаар Хятад улстай хамтран ажиллаж, зохицуулах төслийг хамтаар хайхыг Америк хүсэж байна. Ирэх хэдэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэн улам эрч хүчтэй болгохын төлөө чармайхад миний бие бэлэн байна гэжээ.

     Америкийн тал нэг Хятад улсын бодлогоо цаашид баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хүндэтгэж, Хятадын гол чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, эмзэг асуудлыг болгоомжтой зохицуулах болно гэж Обама дахин нотлов.

     Ираны цөмийн асуудлаар Обама хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг дипломат арга замар зохицуулахыг Америк хүсэж, Хятад улстай энэ талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ. Хү Жиньтао хэлэхдээ, талууд дипломат хүчин чармайлтаа цаашид эрчимжүүлж, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах үр ашигтай арга зам хайхыг Хятадын тал хүсэж байна. Ираны цөмийн асуудлаарх Хятад, Америкийн ерөнхий зорилт бол нэгдэлтэй юм. Америкийн тал болон бусад талуудтай зургаан орны механизм, НҮБ, тэрчлэн бусад зам сувгаар ойлголцон зохицуулалт хийж, холбогдох талуудтай цаашид гүнзгий авч хэлэлцэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе