• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Японы ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-04-13 11:18:35

      Хятад Улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр Вашингтонд Японы ерөнхий сайд Юкио Хатуяматай уулзав.

     Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн байдалд гүнзгий өөрчлөлт хувиралт гарч байгаа нөхцөл байдалд Хятад Японы харилцаа хөгжлийн шинэ боломжид гарч байна. Хоёр тал боломж тохиолыг ашиглан харилцаагаа шинэ төвшинд хөгжүүлж, стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааны төвшнөө дээшлүүлэх ёстой юм гэжээ.

     Юкио Хатуяма дарга Хү Жиньтаогийн хэлсэн хоёр орны харилцааг хөгжүүлэх саналыг сайшаагаад стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаагаа хөгжүүлэхийг Японы тал чин сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд Хятадын талтай хамтаар хоёр орны тохиролцсон зарчим нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлж, дорнод тэнгисийг найрсаг хамтын ажиллагааны далай болгоход бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе