![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хуралд оролцоод Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 14-ны өдрийн үдээс өмнө Бразилын нийслэл Бразилиа орохоор Америкийн нийслэл Вашингтоноос морджээ.
Вашингтонд Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хурал дээр Хү Жиньтао олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан цөмийн аюулгүй байдлын өрсөлдөөнтэй тэмцэхтэй холбогдуулсан таван санал санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал, цөмийн аюулгүйн улс орны амлалт үүрэг хариуцлагаа ноцтой хэрэгжүүлэхийг талуудад уриалах, өнөөгийн хэрэгжүүлж байгаа цөмийн аюулгүй байдлын олон улсын хуулийн бүдүүвчийг нухацтай бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааг нухацтай эрчимжүүлэх, хөгжиж буй улс орнуудад сайтар туслан цөмийн аюулгүй байдлын чадавхыг нь дээшлүүлэх, цөмийн аюулгүй байдал болон цөмийн эрчим хүчийг энх тайвны зориулалттайгаар ашиглах харилцааг сайтар зохицуулах эдгээр болно. Хурлын хугацаанд Хү Жиньтао Америкийн Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд болон түүний гэргий, Украины Ерөнхийлөгч, Германы канцлер нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар нийтлэг ойлголтод хүрчээ.
Хү Жиньтао Бразилд БРИК-ийн дөрвөн орны удирдагчтай дахин уулзаж, Бразилд төрийн айлчлал хийнэ.\Номин орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |