• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Меркелтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-14 09:26:45

    Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Вашингтонд Германы Канцлер Ангела Меркелтэй уулзав. 

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Германы харилцааны хөгжлийн байдал сайн байж, хоёр орны удирдах хүмүүс нягт холбоотой байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр талын худалдаа тогтвортой өсөн нэмэгдэж, соёл боловсрол, шинжлэх ухаан техник, хууль зүй зэрэг салбарын харилцаа хөгжилтэй, олон улсын болон бүс нутгийн чухал чухал үйл хэрэгт ойлголцол, зохицуулалт хийж байна гэжээ.

    Өнөөгийн олон улсын ээдрээн будлиантай, өөрчлөлт ихтэй нөхцөл байдалд Хятад, Германы харилцааг цаашид хөгжүүлэх сайн сайхан нөхцөл боломжид нүүрлэж байна. Германы талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Хү Жиньтао хэллээ. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийн асуудал нь дэлхийн тогтвортой хөгжил болон улс түмний ашиг сонирхолтой холбогдож байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг хамтаар зохицуулах хэрэгтэй байна. Германы талтай ойлголцол зохицуулалтаа хэвээр байлгаж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг байнга шинэ ахицтай болгож, Мексикийн Ца уурын өөрчлөлтийн их хурлыг нааштай үр дүнд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Меркел хэлэхдээ, Герман, Хятадын харилцаа сайн сайхан хөгжиж байгаа, олон улсын банк санхүүгийн хямралын цохилтод учирсан ч хоёр орны худалдаа мөн өсөн нэмэгдэж байна. Хятадын талтай хамтаар хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг гүнзгийрүүлэн өргөтгөхөд Германы тал бэлэн байна.

    Германы тал энэ оны 5-р сард цаг уурын өөрчлөлтийн асуудлын тухай сайд нарын хэмжээний бага хурал зохион байгуулах гэж байгаа, Хятадын талтай нягт хамтран ажиллахын хамт Мексикийн Цаг уурын өөрчлөлтийн тухай их хурлыг амжилтад хүргэхийг хүсэн хүлээж байна гэжээ. Хоёр тал мөн Ираны цөмийн асуудал зэрэг талаар санал солилцов. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе