• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-14 09:28:30

    Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хоёр хоног болоод 13-ны өдөр Вашингтонд өндөрлөсөн байна. Уг уулзалтаар албан мэдээ ба ажлын төлөвлөгөө нийтэлж, хариуцлагатай улс орны үйл ажиллагаа, олон улсын тогтвортой үр ашигтай хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын хүчин төгөлдөр арга хэмжээгээр дамжуулан, цөмийн терроризмын аюул заналхийллийг багасгана гэж амласан байна.

    Дээд хэмжээний уулзалтын албан мэдээнд тэмдэглэхдээ, цөмийн терроризм бол олон улсын аюулгүй байдлын хамгийн өрсөлдөөн сорилт бүхий аюул заналхийллийн нэг юм. Цөмийн аюулгүй байдлын талаарх хүчин төгөлдөр арга хэмжээ бол террорист эдгээд, гэмт хэрэг үйлдэгч болон эрх олоогүйгээр ашиглаж байгаа бусад талуудын цөмийн материал олохыг сэргийлэх хамгийн үр ашигтай арга зам юм гэжээ. Цөмийн үр ашигтай аюулгүй байдлыг хамгаалахад олон орнууд олон улсын хамтын ажиллагаагаар үргэлжлэн чармайхын хамт сайн дураараа үйл ажиллагаа авах шаардлагатай гэж албан мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. Албан мэдээнд мөн хууль бусаар цөмийн техник, цөмийн материал арилжаалан тээвэрлэх хэргийг үр ашигтай сэргийлэн зохицуулах асуудлаар хамтран ажиллахыг олон орнуудад хандан уриалсан байна.

    Цэвэр баяжуулсан уран ба задруулсан Плутонинд онцгой сэргийлэлтийн арга хэмжээ шаардагдахыг албан мэдээнд нотолсон бөгөөд тохиромжтой үед эдгээр материалын аюулгүй байдлыг батлан, хэмжин тооцоолох ба төвлөрүүлэн хадгалах зэргийг чангатгах арга хэмжээ авч болохыг зөвшөөрсөн байна.
    Амархан алдагдсан цөмийн материалын аюулгүй байдлыг дөрвөн жилийн хугацаанд батлахыг уулзалтад оролцогч төлөөлөгчид сайшаасан бөгөөд Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хамт уриалсан байна. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе