• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Оросын засгийн газар плутони хорогдуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-14 09:45:56

    Америк болон Орос хоёр орны засгийн газар 13-ны өдөр Вашингтонд хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр тал 2000 онд тохиролцсон "плутонийн удирдлага болон зохицуулах хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхээр тогтож, тус бүр адаг багадаа 34 тонн зэвсгийн зэрэглэлийн плутонийг иргэний хэрэглээний цөмийн урвалын зуухны шатахуун болгон шилжүүлэхээр зөвшөөрсөн байна гэжээ.

    Вашингтонд Цөмийн аюулгүйн байдлын дээд хэмжээний чуулганд оролцож байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн өдөр хоёр орны засгийн газрын өмнөөс "плутонийг бууруулах хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурсны дагуу, Америк Орос хоёр орон 10 жилийн өмнө тохиролцсон боловч өнөө болтол хэрэгжүүлж чадаагүй "плутонийн удирдлага болон зохицуулах хэлэлцээр" нь дахин шинээр "амилжээ".

    Хэлэлцээрийн дагуу, Америк Орост 400 сая ам. долларын мөнгөний тусламж өгч, түүний зэвсгийн зэрэглэлийн плутонийг иргэний хэрэглээний шатахуун болгон шилжүүлэхэд нь туслах болно.
Цацраг идэвхтэй плутони бол цөмийн зэвсэг үйлдвэрлэх гол түүхий материал болох юм. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе