![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Японы Засгийн газрын удирдагч 13-ны өдөр цөмийн аюулгүй байдлын тухай дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цөмийн материалын аюулгүй байдлыг баталгаажуулна гэж амлав.
Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Казуо Кодама мөн өдөр уулзалтын хугацаанд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Дээд хэмжээний уулзалтын удирдах хүмүүсийн бүгд хурал дээр, Япон ОУАЭХА-д хүн хүч, санхүүгийн талын дэмжлэг үзүүлэхээр дамжуулан терроризмээс сэргийлэх цөмийн материалыг аюулгүй удирдан хамаарах үйл явцыг сайжруулахад идэвхтэй оролцоно гэж Японы ерөнхий сайд Юкио Хатояама амлалт хийсэн гэжээ.
Казуо Кодама хэлэхдээ, Японы Засгийн газар бодитой арга хэмжээ дурдсан. Үүнд 5 сая ам. долларын хөрөнгө оруулж, ОУАЭХА-тай хамтран холбогдох цөмийн материалыг хамгаалах төсөл өрнүүлэх бөгөөд ОУАЭХА-ийн цөмийн аюулгүй байдлын төсөлд 1 сая 200 мянган ам. долларын хөрөнгө олгох багтаж байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |