• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтийн дараах авран туслах ажиллагаа явуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-14 11:07:07

    Хятадын Газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн станцын хэмжин тогтоосноор, 14-ний өдрийн 7 цаг 49 минутад, Хөх-нуур мужийн Юйшү Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Юйшү шянд 7.1 баллын газар хөдлөв. Юйшү жөүгийн засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хуан Лиминь CCTV-ын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, газар хөдөлсний дараа, Юйшү жөү тэр даруйд нь онц байдлыг зохицуулан удирдах газар байгуулсан бөгөөд өнөө гэмтэж бэртсэн хүн ардыг авран туслах, гамшгийн байдлыг байцаах ажиллагаа явагдаж байна гэжээ.

    Өнөөгийн байдлаар, иргэдийн гэр байшингийн ихэнх нь нурж эвдэгдэв, бодитой байдлыг байцаан судалж байна. Авран туслах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд өнөөгийн байдлаас үзвэл, газар хөдлөлтөөс болж хүн хар эндсэн байдал гараагүй юм байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе