Цөмийн аюулгүй байдлын тухай анхны дээд хэмжээний уулзалт 13-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд өндөрлөв. Дээд хэмжээний уулзалтын зочлогч орон бөгөөд зохион байгуулагч орон Америкийн Ерөнхийлөгч Барак Обама уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт баялаг үр дүнд хүрч, уулзалтад оролцсон талууд цөмийн аюулгүй байдлыг хамгаалах талаар үнэнхүү хэрэгжүүлж болох төлөвлөгөө тогтоолоо. Гэвч цөмийн аюулгүй байдлыг батлахад дэлхий нийтийн тогтвортой хамтын хүчин чармайлтад түшиглэх хэрэгтэй гэжээ.
Дээд хэмжээний уулзалт нэн аюулгүй дэлхий байгуулах талаар үнэнхүү ахиц хийсэн боловч цөмийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг мөн хүнд байна гэж Обама үзлээ. \Цэцэн орчуулав\