|
|
||
Хөх-Нуур мужийн засгийн газар 14-ний үдэд хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэхдээ, мөн 14-ний өдрийн 13 цагийн байдлаар Хөх-нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтөд 300 хүн эндэж, 8000 хүн шархадсан байна гэжээ.
Мэдээлснээс үзвэл, орон нутгийн засгийн газар арми, эмнэлэг, засгийн газрын ажилтнуудыг зохион байгуулж, өөрийгөө аврах ба харилцан аврах ажиллагаа өрнүүлж байна.
Хятадын газар хөдлөлтийн ажил хариуцсан үндэсний газрын дарга Чэнь Жяньминь хэлэхдээ, "Хятадын газар хөдлөлтийн ажил хариуцсан газрын газар хөдлөлтийн яаралтай байдлыг зохицуулах төсөл"-ийн дагуу, газар хөдлөлтийн яаралтай байдлыг зохицуулах төслийн зэрэглэлийг 1-р зэрэглэл болгохоор манай байгууллага шийдэж, даруй 1-р зэрэглэлийн байдалд шилжүүллээ гэжээ.
Эдүгээ Хятадын газар хөдлөлтийн ажил хариуцсан газар болон хэсэг мужийн газар хөдлөлтийн ажил хариуцсан газрынхан тус тус ажлын баг илгээж газар хөдөлсөн районд авран туслах ажил өрнүүлж байна. Үүний зэрэгцээ Хятадын газар хөдлөлтийн ажил хариуцсан газар мөн авран туслах баг илгээхэд бэлэн болоод байгаа юм. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |