|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, дараагийн шатны эдийн засгийн ажилд байршуулалт хийсэн байна.
Хурлаас цохон тэмдэглэхдээ, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг сайтар зохицуулж, эдийн засгийн бүтцэд тохируулалт хийх болон инфляцыг урьдчилан төсөөлөх хоёрын харилцааг удирдан жолоодохыг макро эдийн засгийн тохируулалтын гол талаа болгох хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийн түргэтгэж, эдийн засгийн өсөлтийн чанар болон үр ашгийг ил тод байранд тавьж, нааштай санхүүгийн бодлого болон валютын зохистой чөлөөтэй бодлогыг үргэлжлэн баримталж, макро эдийн засгийн бодлогын чиглэлт чанар ба уян хатан чанарыг гол хүчээ тавин эрчимжүүлэх хэрэгтэй юм гэжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |