|
|
||
14-ний өдрийн 7 цаг 49 минутад хятадын Хөх-нуур мужийн Юй Шүгийн Түвд үндэстний өөртөө засах жөү-д 7.1 баллын газар хөдөлж, тухайн орон нутгийн ард иргэдийн амь нас эд уурсанд ноцтой хохирол учруулсан байна. Гадаадад айлчилж байгаа Хятад Улсын дарга Хү Жиньтао, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао нар, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг бүх хүчээр сайтар хийх хэрэгтэй гэж тус тус шаардсан байна.
Гамшигт нэрвэгдсэн олон түмнийг байдаг хүчнээр авран туслахын зэрэгцээ, газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн урьдчилсан мэдээ олгохыг эрчимжүүлж, чичирхийлэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээг бодитой дээр хэрэгжүүлж, гамшигт нэрвэгдсэн олон түмний амьжиргааг сайтар тохируулж, гамшигт нэрвэгдсэн районы нийгмийн тогтвортой байдлыг сайтар хамгаалах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао шаардсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хүй Лян-юй 14-ний үдээс хойш гамшиг гарсан газар дээр нь хүрэлцэн очиж, гамшгийн байдлыг газар дээр нь үзэн танилцаж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг жолоодсон байна. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |