• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хурлын олсон үр дүнг сайшааж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-14 16:27:03

      Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний анхны хурал 13-ний орой Америкийн нийслэл Вашингтонд өндөрлөсний дараа, ОУАЭХА-ын ерөнхий захирал Амано Юкия хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ удаагийн дээд хэмжээний хурлын олсон амжилтыг сайшаасан байна.

     Амано Юкия хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 47 орны удирдах хүн буюу төлөөлөгч нар дээд хэмжээний хурлын хугацаанд цөмийн аюулгүйн асуудлаар өргөн хүрээнд авч хэлэлцсэн бөгөөд ОУАЭХА-ын үйл ажиллагааг өргөн хүрээнд хүчтэй дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь чухал үр дүн болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, ОУАЭХА нь гишүүн орнуудад цөмийн аюулгүйн талын мэдээлэл, санал санаачлаг түүнчлэн бусад үйлчилгээ олгохоор зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч өнөө эх баялаг хомс байдал оршиж байна гэжээ.

     Амано Юкия мөн Хятад улсын дарга Хү Жиньтао дээд хэмжээний бүгд хурал дээр олон улсын цөмийн байдлын талаар хэлсэн үгийг сайшааж, цөмийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Хятад улс тууштай дэмжлэг үзүүлдэгт талархсан байна. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе