• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын оюутнууд Эрээний олон улсын хэлний сургуульд суралцаж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-14 17:36:12

      Хятад хэл соёл сурах хүсэлтэй Оросын анхны сурагчид 4-р сарын 12-ны өдөр Эрээний олон улсын хэлний сургуульд хүрэлцэн ирсэн байна. Оросын Хиагтын 4-р дунд сургуулийн 19 сурагч уг сургуульд 20 хоног суралцах юм.

     Мэдээлснээс үзвэл, ӨМӨЗР-ны боловсролын танхим 2007 онд Эрээний олон улсын хэлний сургуулийг гадаад оюутнуудын боловсролын үлгэр жишээ бааз болгохоор шийдсэн юм. Гурван жилийн хугацаанд нийт 265 гадаад оюутан ирж сурчээ. 2009 онд Эрээний олон улсын хэлний сургууль Оросын Хиагтын 4-р дунд сургуультай найрсаг хамтран ажиллах харилцаа тогтоож, хоёр тал харилцан багш илгээж эрдэм шинжилгээний солилцоо хийх ба харилцан сурагч илгээж тухайн орны хэл соёлыг суралцахаар шийдсэн юм. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе