• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс гамшгаас авран туслах нэгдүгээр зэрэглэлийн арга хэмжээ хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-14 17:37:01

      Дөрөвдүгээр сарын 14-ний 7 цаг 49 минутад, Хөх-нуур мужийн Юйшү-гийн Төвд үндэстний өөртөө засах жөү-гийн Юйшү шяньд 7.1 баллын газар хөдлөлт болж, их олон хүн эндэж шархдан орон сууцны барилга нурсан . Гамшгийг Бууруулах Хятадын Үндэсний Хороо, Иргэний Яам 8 цаг 30 минутад гамшгийг бууруулах үндэсний дөрөвдүгээр зэрэглэлийн арга хэмжээ авсан бөгөөд гамшгийн байдалд үндэслэн 12 цагт уг зэрэглэлийг дээшлүүлж нэгдүгээр зэрэглэлд хүргэсэн байна.

     Иргэний Яам мөн Тяньжинь, Мүгдэн, Жэнжөү, Ү-хань, Ши-ань зэрэг газар дахь гамшгаас авран туслах барааны нөөцийн төв агуулахуудаас Хөх-нуур руу эд бараа зөөвөрлөн, гамшигт өртсөн нутгийн ард иргэдийн амьдралын бэрхшээлийг зохицуулж байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе